Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Оросын тохой гэдэг газар Ховд голд Зэвсэгт хүчний 123-р ангийн Байлдагч С 19 настай эрэгтэй, Б 22 настай эрэгтэй, Е 19 настай эрэгтэй 3-н цэрэг усанд осолдсон гэсэн дуудлагаар /2017.08.27/ Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч ахмад С.Даваажаргалаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийг 19 цаг 50 минутанд хөдөлсөн байна.

Аврагчид цогцсыг “Оросын тохой” гэдэг газраас Нуурын хөвөө хүртэл нэг талдаа 18 км зохион байгуулж 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 14 цаг 12 минутанд эхний хүнийг осолдсон газраас 80 метр зайд, 3 метр гүнээс, 15 цаг 02 минутанд осолдсон газраас 200 метр зайд, 5 метрийн гүнээс тус тус олж Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.

Тус эрэн хайх ажиллагааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт удирджээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.