Header Image

26 энхийг сахиулагч Судан улсыг зорилоо

26 энхийг сахиулагч Судан улсыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор Онцгой байдлын албаны  26 алба хаагч эх орноосоо мордож байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэжээ.

Алба хаагчид нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэх бөгөөд тус ээлжийн бие бүрэлдэхүүнийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэ ахлан явах аж.

Д.Дөл

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.