БАГШ НАР ДАХИН ЖАГСЛАА

Багшийн цалинг  нэмэгдүүлэх түр холбооноос өнөөдөр эсэргүүцлийн жагсаалыг дахин зохион байгуулав. Тус холбооноос баг нарын цалинг 1.6 сая болгох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа билээ. Харин салбарын зүгээс багш нарыг ажилласан жилээр нь биш ур чадвараар нь цалинжуулах ёстой гэж үзэж байгаа юм.

Багш нарын эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор сошиалд иргэд байр сууриа илэрхийлэх болсон. Иргэд багш нарын цалинг нэмэх шаардлагыг буруутгаагүй ч, багшийн харилцаа ёс зүй, боловсролыг нь багагүй шүүмжилж байгаа.Тиймээс багш болгоны цалинг автоматаар адилхан нэмэхээс илүү ажлын ур чадвар, сурагчдын хүмүүжилээр нь үнэлж дүгнэх ёстой гэсэн шүүмжлэл тавих иргэд байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours