Friday, March 29 2024

Иргэд С.Батболдыг шаардлаа

Нийслэлийн Засаг даргын тамгын байрны гадаа иргэд наймдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж буй төв замаар зүүн эргэхгүй байх журмынг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгууллаа.

Тэд иргэдээ сонсдоггүй Засаг дарга С.Батболд, НИТХ бүрэлдэхүүнээ огцрохыг шаардан  ийнхүү жагсаж байгаа аж.

10.00 цагаас эхэлсэн эсэргүүцлийн тайван жагсаалд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороо болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон НИТХ ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын хөгжлийг хойш татаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн олон шийдвэр, алхмуудыг хийсээр байгаа тул ийнхүү шаардлага тавьж буй аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: