Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагчид энэ сарын 27-наас 28-нд шилжих шөнө  Ховд голд осолдсон байна. Тус ангийн 30 цэрэг нэг ахлагчийн хамтаар хадлан хадахаар томилогдон ажиллаж байх үед уг харамсалтай хэрэг гарсан аж. Осолдсон  гурван цэрэг Увс аймгийн харьяат өнгөрсөн хавар хугацаат цэргийн албанд татагдаж ирэн цэргийн алба хашиж байжээ. Усанд осолдсон цэргүүдийн цогцос олдохгүй байгаа учир өнөө өглөө Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатарын хамтаар онцгой байдлын зургаан аврагч өнөө өглөө Ховд аймаг руу нисдэг тэргээр явсан байна.

Цэргийн алба хаагчдын сахилга батгүй байдал, хариуцлагагүй дарга нарын хайхрамжгүй байдлын улмаас өнөөдөр Монгол Улсад гурван цэргийн амь нас хохирогч монголын эдийн засагт ч багагүй хэмжээний хохирол учраад байна. Учир нь усанд осолдсон цэргүүдийн цогцосыг олохоор Улаанбаатар хотоос онцгой байдлын зургаан аврагчийг нисдэг тэрэг түрээслэн авч явж байгаа юм.  Нисдэг тэрэгний нэг цагийн хөлс 2000 ам.доллар. Үүнээс гадна, цагт 800 литр шатахуун зарцуулна. Улаанбаатараас Ховд руу нисэхэд 6-7 цаг нисч хүрнэ. Эргээд Ховдоос Улаанбаатар руу ирэхэд 12-14 цаг. Хамгийн багаар бодоход 12 тонн шатахуун зарцуулна. Тонн шатахуун 1000 ам.доллар. Нийтдээ 12.000 ам.доллар буюу 28 орчим сая төгрөгийн зардал тооцогдоно. Эдгээрээс гадна, нисгэгчийн болон аврагчдын аюулгүй байдал, ажлын хөлс… гэх мэтээр хохирлыг нарийн тооцож баршгүй нь…  

Энэ бүхнийг дурдаж байгаа нь үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Нутаг довын үзэлтэй хэсэг бусаг дарга нар уу, мэргэжлийн бус чадваргүйг нь мэдсээр байж, нүдээ анин томилж, хариуцлагатай албыг хариуцлага сул этгээдийн гарт өгсөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга уу.  Монгол Улсын төлөө зүтгэнэ гэж сайхан мөрөөдөлд автаж, эргийн цэргийн алба хашиж байгаа хэмээн ижий аавыгаа хүлээлгэн мордсон эрдэнэт гурван амийг хэн босгож ирэх юм. Амьдралд дөнгөж хөлөө олох гэж хөглөж бүдчиж явсан хөөрхий гурван залуу амийг үхэлд хүргэж өгсөн Ховд голыг буруутгаад албан тушаал, амиа хамгаалаад үлдэх армийн нэрийг буртагласан хурандаа, бригадын генералууд ичих цаг болоогүй юу.

Хурандаа С.Түвшинбаярын командалдаг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг “Мотобуудлагын” гэдгээр нь хүмүүс андахгүй шигээ ангийн захирагчийг томилохдоо нутгархаж мэргэжлийн бус хүн томилсон гэдгийг ч сайн мэдэх юм билээ. Тус ангийн захирагч С.Түвшинбаяр нь  Ховд аймгийн уугуул, Батлан хамгаалахын дэд сайд асан  А.Баттөрийн багын найз, хамар хашааны андууд. Тийм ч учраас мотобуудлагын талаар ч мэргэшээгүй, ойлголт маруухан хурандааг тун чухал уг обьектыг хариуцуулсан буруутай этгээдийг нутгархах дуртай дарга нарын томилогооноос үүдэлтэйг ч учир мэдэх эх сурвалж өгүүлсэн.

Учир нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч Д.Даваа,  Зэвсэгт хүчний Хуурай замын командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Батлан хамгаалахын дэд сайд  асан А.Баттөр, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр нар бүгдээрээ Ховдын уугуулууд. Бие биендээ элэгтэй, нэгнийгээ гэдэг албан тушаалаар “амин барилдага”-тай болсон нөхөд. Харамсалтай нь тэдний нутаг жалга,довны үзэл өнөөдөр гэм зэмгүй гурван цэргийн амийг авч одлоо гэхэд буруудахгүй нь. Тиймээс үүнд хэн хариуцлага тооцох вэ. Хугацаат цэргийн албанд ирээд хадлан хадаж байгаад Ховд голд унаж осолдсон гурван цэргийн амь, хударгагүй зүйл Монголын Зэвсэгт хүчинд нүүрлээд байгааг харуулаад, ойлгуулаад явлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ Ерөнхий командлагчаа. Зэвсэгт хүчинд бугласан идээ бээрийг хэзээ хагалах вэ, дахиж хичнээн хүний гэмгүй амь үрэгдэх бол гэдгээс эмээх ёстой биш үү…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Сэтгэгдэл үлдээх

37 thoughts on “Хадланд явсан цэргүүд Ховд голд осолдчихлоо, Ерөнхий командлагч аа”
  1. Ховдынхныг томилсон хамгийн том Ховд нь Ээбээ байсан. Хайран сайхан аавын хөвгүүд…

  2. Setguulch hunii erhend haldahgui gehdee naad S.Tuvshinbayar gedeg hurandaa umnu n yu hiij bsan yu chaddag ymar mundag hun bolohiig medehgui het tuilshirsan bna shuu. Gundegmaagiin buu gatsahad Hurlee gedeg shig hamaatuulj bolohgui yum gej bna shuu sain tungaagaarai daa.

  3. жалга дов яриад хүний мууд дурлагсад элбэгдоржтойгоо ярилц нөгөө сайн ерөнхийлөгч гэж магтан дуулаад байсан ийглийн хөтлөгч сэтгүүлч нар хаваржингаа мангтсан одоо яагаад чимээгүй байна цэрэг арми хуучин шинэ 2 ерөнхийлөгчтэй чинь холбоотой биесээ идэх гээд байхаа р иймэрхүү юмаа анхаар юм багаас эхэлнэээ

  4. Нэг л их хүний мууд дурласан жалга дов ярьсан хүмүүс байх юм даа. Анхаарал болгоомж хаана ч хэзээ ч хэрэгтэй. Хүний амь хайран. Гэтэл юу л болно бие биерүүгээ мөнгө ярьж нутаг ус ярьж хэл амаар доромжлохоо л түрүүнд барих юм даа хөөрхий

  5. Hunii saihan urs osoldchihood baihad yun zardal mungu ve yun jalga dovni uzel ve 😢😢😢 bitgii hunii amiar uls turjuud baildaa

  6. байгаль дэлхийн давагдашгүй хүчийг яалтай билээ. тэр Хурандаа, ахлагч эдэр нь үх чи гээд явуулаагүй л байлгүйдээ. Эвий дээ хугацаат цэргийн алба хаах л гэж ирсэн залуус хайран юм даа….

  7. энэ сэтгүүлч ган эрдэнэ олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа нь зөв гэхдээ энэ чинь эрдэнэт хүний амь үрэгдээд байхад юун онгоцны түлш шатахуун цагийн хөлс зардал бичээд байнаа хөөе наад зардлаас өмнө хариуцлага хүний амь нас ш дээ эх орноо хамгаалж эр цэрэг байх ёстой хүмүүс юун хадлан ногоо хураах вэ энэ чинь

  8. Hutsdag pizdaa ve ene muu setguulch. Yugiin ch medeegui bj hun muulaad. Gants uldsen tsergiihniig maan uls turjuulj hoorond n tad hayad bga yumuu haisha yum be

  9. Хаиран саихан хүүхдүүд минь гол гаталгасан юм бол аврах хантааз өмсгөхгүи яаваа.

  10. Хаиран саихан хүүхдүүд минь гол гаталгасан юм бол аврах хантааз өмсгөхгүи яаваа.

  11. Ган-Ялалт сэтгүүлчээ та Зэвсэгт хүчний талаар дандаа таагүй мэдээг бичих юм даа. Сайн мэдээний талаар танай сайт дурьддаг бил үү. Санамсаргүй ослыг юу нь сүрхий нутаг нугатай холбодог юм бэ. Ховдынхон өөрт чинь яасан болоод ингэж нутаг нуга руу дайраад байдагыг гайхаж байна. Ховдын залууд хаягдаад өсөрхөөд байдаг юм уу. Хувийн амбицаа төрийн албатай холбох ёс зүйд нийцэхгүй л болов уу.

  12. setguul ch gsn hunii ami uregdsen bhad mungu tugrug yarih demii bizdee. mun howdiinhon gej humuus hunii ami maliin aminaas door yum bishuu. neg l ar ger gashuudan gdg yu gsn ug we. estoi amidral uzeegui nowsh bndaa. My huwid bas neg howdiin luiwarchin hend ch tohioldoh zuil gj bsaniig sanaj bn. howdiinhon estoi hun chanargui “huzuugui” ernhiilugteigee ijildee

  13. setguul ch gsn hunii ami uregdsen bhad mungu tugrug yarih demii bizdee. mun howdiinhon gej humuus hunii ami maliin aminaas door yum bishuu. neg l ar ger gashuudan gdg yu gsn ug we. estoi amidral uzeegui nowsh bndaa. My huwid bas neg howdiin luiwarchin hend ch tohioldoh zuil gj bsaniig sanaj bn. howdiinhon estoi hun chanargui “huzuugui” ernhiilugteigee ijildee

    tserguudiin tuluu um bazar vaana hum pud suuhai. um mani bad ni hum

  14. Энэ золгүй явдал гарсан байна амар амгалан болтугай
    Хүмүүс та бүхэнд хандаж хэлхэд хүний амь юу юунаас ч үнэтэй зүйл иймээс үхлийг мөнгө ажлын байр албан тушаал хэн нэгний буруу хэн нэгний сайн талыг дөвийлгөж хэрхэв ч болохгүй бид маш богино хугацаанд амьраад буцна эрт орой хэзээ нэгэн цагт мөнх зүйл бол таны сэтгэл зүрх юм ямар ч хүн үхлийг хүсдэггүй гэх дээ хэн тойр ч гарахгүй иймээс амьд байгаа хугацаанд бүх зүйлд сэтгэлгээ ариун байлгах нь хамгаас чухал дарга цэрэг хэн ч бай та бүгдэд сайн сайханыг хүсье дахин муу бүхэн холуур байгээ

  15. Uursduu ch gesen hariutslagatai bolgoomjtoi baih ni yadag bn aa nas beyend hursen humuus baij . deer uyd ilgeeltiin ezed geed oyutan hiih umaa hiigeed boldog l basan bizdee . haa haana aa hariutslaga muu bolsoniig haruulj bgaa . hairan humuusiin ami

  16. Эрдэнэт 3 хүний амь хдэн халтар төгрөгнөөс үнэтэй.юмуу хөөрхий хүүгэ хүлэж суугаа аав ээжийх нь хүлээх хүүгийх нь орон зай.эзгшүйрч залуу насаа ч үзж амжаагүй залуус хөөрхийлөлтэй

  17. Yostoi mal bn da ediin zasgiin totsoo garglaa geed yahiin hemneed yavuulahgui bh yum uu hvnii ami nas yarigdaad bhd hamaatan sadan tanidag hvn baival yaahuu ene niitlel bichsen hvn aygui bol hemneed yavuulehgui mal yum a

  18. Yamar novshiin setguulch be. 3 saihan zaluu nas barchihaad
    Baihad hamgiin turuund mongo mongo geed
    uhchiheed baih yum.

  19. Odoo hend itgej huuhdee tseregt ywuulah we ter ahlaj bgaa ahlagch yagaad shunu tserguudiig usruu oruulsan gd asuult ih bna hairan zaluus eej aawd uneheer hetsuu bgaa

  20. Ter tulsh zardal Hend hamaatai um be hairan ami eviidee ard ni uchnuun hun bgaadaa aygvi bol ehner huuhed huleeged bgaach um biluu ee burhan min

  21. Эби пи-гийн муу юм хурдан арилаасай.Ховдынхон гэж хужаа гаралтай илжирхийнүүд шдэ.Оюутнууд өвөр хоорондоо ярьдаг л юм.

  22. yg unen hovdchuud ystoi ih jalga dovni uzeltei shdee bolimoor ym hadmi hunig ajild oruuldaggui sonin ulsuud baidag ymaa bi ystoi biyeree mederch bnoo

  23. Hovd aimgin udidlaguud haraatai ajillaachee uls torjsoor baigaad hoorhi huuhduudin amig avchihlaa shdee boliochee

  24. Hovd aimgin udidlaguud haraatai ajillaachee uls torjsoor baigaad hoorhi huuhduudin amig avchihlaa shdee boliochee

  25. Gun emegnel ilerhiilie
    Hunii saihan urs osoldtson baihad naad zardal mungunii asuudal chin arai l tsag ue ee oloogui yum bish uu!!

  26. Хайран сайхан хүүхдүүд ямар харамсалтай юмбэ яасан ч хариуцлаггүй алба байдаг юм бэ энэ олон хайран залуус үрэгдээд байхад юуных нь зардал мөнгө яриад байгаа сэтгүүлч вэ

  27. Бат-Эрдэнэ аваргыг Батлан хамгаалахын сайд болсноос хойш л цэрэг осолдлоо гэх мэдээ тасрахгүй юм. Ямар сонин юм бэ.?

  28. мэдэхгүй юмаа мэддэг юм шиг чалчих юмаа 3 сайхан цэрэг эрс амь насаа алдлаа харамсалтай, тэрмуу мөнгө зардал юу юм, хурандаа Түвшинбаяр Ховдийнх гэж ирээд л муулж Ховдийнх байгаад татаас түлхээсийг нь мэдэхгүй Цэргийн хүнийхээ хувьд бол Монголын анхны Рэнжэр ёстой л Жинхэнэ байлдааныг чинь мэдэх хүн юм шүүдээ

  29. chi zugeer ajilaaa ogood zail ex orniixo toloo zvtgej yawaa er tserggvd mn ami nasaa aldchaad bxd yun ter zarlaga ntr xamaa bxgui tednii toloo xarin bvxniig zoriulax xergtei chi zugeeer zail medvvv

  30. chi zugeer ajilaaa ogood zail ex orniixo toloo zvtgej yawaa er tserggvd mn ami nasaa aldchaad bxd yun ter zarlaga ntr xamaa bxgui tednii toloo xarin bvxniig zoriulax xergtei chi zugeeer zail medvvv

  31. Tsergiin Albany haagchid henii hadlang hadaj baisiin hariutsaj ybsan opitser ahlagch baisan l bailgvi hetsvv l yum boljdee. UM MANI BAD ME HUM . Hadlan hadah vvreg ugsun hvn l…

  32. Maluud aa tsergvvd henii haflan hiideg baina aa. Opitseruud n zarah gej baisan bailgvi

  33. Um sain amgalan boltugai Aaw eej ah dvvgiin hairtai vrs hairan 3n saihan zaluugiin ami nas nohoj barshgvi tom garz uchirlaa Tomchuudaa alban tushaaliin sentiid bish ard irgediin altan amiig hairla Amiddaa biy biynee hairla hvmvvsee guiy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.