Махны дундаж үнэ:

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь,  ямааны ястай махны үнэ 5.7 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, хонь болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7280 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилны үнэ:

Гурилны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил 8.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 7.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээд зэргийн гурилын үнэ 0.4 хувь,  задгай 1-р зэргийн гурил 0.9 хувиар буурч, савласан дээдийн дээд болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ:

Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 31.6 хувь, луувангийн үнэ 101.8 хувь, байцааны үнэ 10.6 хувиар өсч, хүрэн манжингийн үнэ 1.9 хувь, сонгины үнэ 2.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.7 хувь, луувангийн үнэ 1.7 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар буурч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ:

Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 7.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 1.0 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүү болон савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.1 хувиар өсчээ. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна.