А.Үйлстөгөлдөр: Авилгатай тэмцэх газар нэг талыг барьсан

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, чагнасан хэмээн мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын ажлын албанаас дөнгөж сая мэдээлэл хийж, АТГ-ыг хэт нэг талыг барьсан мэдэгдэл хийсэн гэв.

Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр хэлэхдээ “Шадар сайдыг тагнаж, чагнасан тухай мэдээллийг АТГ Шадар сайдын өөрөө зохион байгуулсан жүжиг мэтээр хууль хяналтын байгууллага мэдээлэл хийсэн нь хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцэхгүй мэдэгдэл байсан.

Шадар сайд ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн боловч хараахан шийдэгдээгүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Энэ гүтгэлгийн талаар ойрын 2-3 хоногт Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө олон нийтэд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно” гэв.

Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ

Posted by Murch News on Friday, August 25, 2017

+ There are no comments

Add yours