Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж байгаа билээ. Цахим бүртгэл дуусахад одоо тун бага хугацаа үлдээд байна. Өнөөдрийн байдлаар 22.260 хүүхдийг цахимаар бүртгүүлээд байгаа ажээ.

Эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn сайтын нүүр хуудсанд байрлах графикаас оршин сууж буй дүүрэг дэх цэцэрлэгийн бүртгэлд хэчнээн хүүхэд бүртгүүлснийг мэдэх боломжтой бөгөөд хүснэгтэд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгийг бичиж, элсүүлэх хүүхдийн тоог харах боломжтой.

10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.

Мэргэжилтнүүд “Наймдугаар сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч нар хариуцаж, өөрсдийн цэцэрлэг дээр элсэлтийг зохион байгуулна. Цэцэрлэгт элсэхээр онлайн сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээллийг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирүүлж, нэгтгэснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулж, нээлттэй танилцуулна. Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ цахимаар бүртгүүлсэн тухай мэдээллийг хараад “Бүртгэл нь баталгаажсан” гэж ташаа ойлгох хандлага их байна” гэв.

Маргааш явуулах цэцэрлэгт шинээр орж байгаа хоёр настнуудын онлайн сугалааны дүн мэдээг цэцэрлэг тус бүрийн мэдээллийн самбарт байршуулж танилцуулна. Мөн онлайн бүртгэлд бичиж үлдээсэн эцэг, эхчүүдийн утасны дугаарт таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мессежээр мэдээлэх юм.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.