УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг дахин шалгана

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж зарим хэвлэлээр мэдээлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянажээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлсэн байна.

Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа УИХ-ын гишүүн Д.Гантулгыг албадан баривчилж, хүчээр мэдүүлэг авах болоод шүүхээс ял оноох эрхгүй. Хэрэв түүнийг саатуулах болбол УИХ-ын даргад цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас албан хүсэлт гаргана. Ингээд УИХ-ын Ёс зүй хорооноос Д.Гантулга гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг. Цаашилбал, УИХ-ын Ёс зүйн хорооноос бүрэн эрхийг түр болон бүр түдгэлзүүлсэн тохиолдолд хуулийнхан Д.Гантулга гишүүнийг албадан баривчлах, ял оноох боломжтой болно.

+ There are no comments

Add yours