Энэ жил улсын хэмжээнд нийслэлээс гадна 14 аймгийн 58 суманд 192 удаагийн ой, хээрийн түймэр гарч, алба хаагчид түймрийн голомтод дээд тал нь 96 хоног ажилласан байна. Түймрийг унтраах, байгаль экологид гарсан хор хохирлыг арилгахад Онцгой байдлын албаны 3420 гаруй алба хаагч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

“Сайн сайхныг санхүүжүүлнэ” гэсэн уриатай “Голомт” банкны хамт олон дээрх ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 106 алба хаагчийн 1-3 дугаар ангийн 106 хүүхдэд тус бүр нь 100,000 төгрөг бүхий хадгаламжийн дансыг нээгээд байна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн алба хаагчдын хүүхдүүдийг хамруулан хадгаламжийн дэвтрийг паркад тоглох эрхийн бичиг, гарын бэлгийн хамтаар гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Бизнес хөгжлийн газрын захирал Б.Энхтуяа, Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал нар оролцож, хүүхдүүдэд хадгаламжийн дэвтрийг нь гарын бэлгийн хамт гардуулан өгсөн юм.

Эдгээр хүүхдүүд энэхүү хадгаламжийн дансандаа сар бүр тогтмол 20,000 төгрөгийг хуримтлуулснаар 18 нас хүрэхдээ 10 сая төгрөгийн хуримтлалтай болох юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.