Thursday, April 25 2024

Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын ажил үргэлжилж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилтай танилцжээ. Тэрээр зам, барилгын ажлыг эрчимжүүлж, батлагдсан график төлөвлөгөө, стандартын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Тус 32,2 км хурдны авто зам нь 32,5 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгал 6 эгнээтэйгээр баригдаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан тус бүр нь 3 зорчих зурвастай байхаар төлөвлөж барилгын ажил батлагдсан графикийн дагуу нийт 44.1% -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Барилгын ажлын талбайд өнөөдрийн байдлаар нийт 667 хүн ажиллаж байгаа бөгөөд 420 Монгол, 204 Хятад ажилчид байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн нийт 249 ширхэг техник, тоног төхөөрөмжөөс гадна 500 тн/цаг хүчин чадалтай асфальт бетон завод, 2 иж бүрдэл хээрийн лаборатори ажиллуулж, стандартын дагуу автозамын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа талаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээллээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: