Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг өргөн барихаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнд дөнгөж сая ирээд байна. Гэвч спикер эзгүй байгаа учраас түүний ажлыг орлож буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт огцруулах хүсэлтээ өргөн барихаар боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрээр, “Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг гаргалаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Мөн саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаж байна” гэсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах бичигт нийт 30 гишүүн гарын үсэг зурсан гэдгийг тэрээр хэлсэн бөгөөд түүнтэй хамт Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Жавхлан, Я.Содбаатар, Д.Сарангэрэл нар байлцсан юм. Хэрэв энэхүү саналыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулж өгснөөр хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх тоолуур гүйж эхэллээ.

Тодруулбал, Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам” гэж заасан бөгөөд дараахь дэгээр хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.