Wednesday, April 24 2024

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах ёстой гэж нэгдэн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бланкан дээр гарын үсэг зуруулж байгаа аж. Гүйцэтгэх засаглалыг огцруулахаар гарын үсгээ зурсан гишүүдийн тоо 30 гарсан хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй нэр бүхий гишүүд өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавихаар болжээ. 

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: