Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа зуслан орчмын суурьшлын бүсэд тоо толгой нь цөөрч, тархац нутаггүй болсон тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажлыг зохион байгуулсан байна. Энэ оны тавдугаар сараас эхлэн Шарга морьт, Хуурайн мухар, Найрамдал, Баянголын ам, Майхан толгой зэрэг зуслангийн бүсээс нийт 5 удаа  100 толгой тарвагыг технологийн дагуу барьж, суурьшлын бүсийн гадна буюу өмнө нь тарвага амьдарч байсан тархацтай нийслэлийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулжээ.

Тарвага нүүлгэн суурьшуулах  ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд тарвага шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтдаа авч ажиллах юм байна.
Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.