Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын Залуучуудын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Манай Улс 1991 оноос хойш 26 дахь жилдээ “Монголын Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэж байна.

Тус тэмдэглэлт өдрийг залуус баярлаж, цэнгэн өнгөрүүлэх биш, нэгдэн нийлж тулгамдаж буй асуудал, алдаа дутагдал,  тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хэлэлцэх өдөр болгох зорилгоор олон талт ажлуудыг зохион байгуулсаар байгаа юм.

Энэ жилийн залуучуудын өдрийг тохиолдуулан “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” сэдэвт уриалганы дор Хангайн бүсийн залуучуудын чуулганыг Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна. Хангайн бүсийн залуучуудын чуулганд Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн 100 гаруй залуучуудын төлөөллөөс гадна  “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөлөл оролцоно.

Чуулган “Залуучуудын оролцоо, хөгжил”, “Эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд явагдах юм. Чуулганы гол зорилго нь шийдвэр гаргах төвшинд залуучуудын болон залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт семинар хэлэлцүүлэг зохион байгуулах, шинээр байгуулагдсан орон нутгийн удирдлага болон залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэхэд чиглэж байгаа юм байна.

Чуулган 2017 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.