37 гаруй мянган хүн ажил хайж байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны долдугаар сарын эцэст 37.5 мянга болжээ. Үүнээс  27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа ажээ.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр, өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 (52.6%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт, 5.7 /20.9%) мянга нь Төвийн бүсэд, 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд, 5.0 (18.5%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд  байна.

+ There are no comments

Add yours