НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс өнөөдөр  НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг худалдах талаарх бичлэг 2016 оны сонгуулиас хойш дуулиан болж буй. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ. Тиймээс МАН-ын гишүүдийн зүгээс энэ бичлэгийг эвлүүлэг биш бодит бичлэг гэж үзэж байгаа учраас бид ч гэсэн НИТХ-ын ээлжит сонгуулийг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэлээ.

Тиймээс НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 31-ний өдөр хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. НИТХ-ын дүрмийн дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр хуралдуулдаг аж. НИТХ 45 гишүүнтэй бөгөөд одоогоор ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зуржээ.

О.ОНОН

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.