Түүхий самарт нян ихээр үрждэг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас иргэдийг гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Учир нь гудамжинд худалдаалж буй самруудыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг байна.

Болц гүйцээгүй  хушны самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог ажээ.

Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин  самар бэлтгэсээр байгаа аж.

+ There are no comments

Add yours