Сураггүй болсон 5 хүүхэд сэлэнгэ аймгаас эсэн мэнд олджээ

2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн билээ.

Эдгээр таван хүүхдийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан зугаалах зорилгоор очиж, Зүүнхараад айлаас хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахыг байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

 Г.Намуун

+ There are no comments

Add yours