Хилийн чандад сурч байгаа оюутнууд чуулна

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хилийн чанад дахь оюутан залуусын анхдугаар чуулга” уулзалтыг энэ сарын 21-23 хооронд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтыг хилийн чанад дахь монгол иргэд эх орондоо суурьших нөхцөл боломж сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд гадаад дахь монгол залуусын мэдээллийн нэгдсэн баазыг үүсгэх зорилт тавьжээ. Чуулганд 24 улсад үйл ажиллагаагаа явуулдаг Оюутны холбоо болон залуучуудын холбоодын төлөөлөгч, тэргүүлэгч нар оролцох юм байна.

Чуулга уулзалтын хөтөлбөрт,

  1. 21-нд Гадаад харилцааны яаманд ТББ-уудын төлөөлөл, удирдах зөвлөлийн гишүүд “Мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавина.
  2. 22-нд Төрийн ордонд Засгийн газрын сайд нар, ТББ-ын албан төлөөлөгч, нээлттэй бүртгэлээр баталгаажсан Монгол Улсад болон хилийн чанадад сурч байгаа залуус “Монгол залуус эх орондоо бизнес эрхлэх нөхцөл боломж буюу олон улсын бизнесийн гарааг Монгол Улсад эхлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд чуулна.
  3. 23-нд Хилийн чанадад төгссөн иргэдэд нээлттэй ажлын байр зарлаж, 24 орны 32 ТББ-ынхан  хилийн чанадад суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.

+ There are no comments

Add yours