Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 318 мянга гаруй хүн зорчдог  

 Ажлын өдөр нийтийн тээврийн хэрэгслээр 318 мянга 958 хүн 759 мянга 921 удаа, амралтын өдөр 201 мянга 17 хүн 442 мянга 651 удаа зорчиж байна гэсэн судалгаа гарчээ.

Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая 271 мянга 47 карт борлуулагдсан байна. Энэ сарын 1-ний байдлаар ашиглах боломжтой картын тоо 1 сая 47 мянга 215 байгааг албаныхан онцоллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 492 гэрээт цэг, Нийслэлийн нэгдсэн худалдааны төвүүдэд болон өөрийн байран дээр 4 хэрэглэгчийн төв ажиллаж буй  юм. Карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг автобусны зогсоол дээрх ТҮЦ, дэлгүүрүүдэд байдаг ч эдгээр цэгүүдийн үйлчилгээний цаг богино байгааг иргэд учирладаг. Тиймээс зарим байршилд нэмж карт цэнэглэх цэг байгуулах саналыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулжээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours