“БОЙНГ-737” онгоц ослын буулт хийжээ

“БОЙНГ-737” онгоц ослын буулт хийжээ
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аяллын дугаартай “Бойнг-737” агаарын хөлөг  өглөөний  8.01 цагт хөөрснөөс хойш хоёр минутад нисэх зурваст хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д агаарын хөлөг техникийн буулт хийжээ.

ИНЕГ-аас нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллажээ. Мөн “Код-3” цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгааг албаныхан хэллээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.