“Автомашингүй гудамж” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл, ТББ, нийслэлийн захиргааны байгууллагаас хамтарсан зөвлөл байгуулахаар болсон байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаас гаргажээ. Хуралдаанд нийслэлийн удирдлагууд,  Монголын барилгын үндэсний ассоциаци болон иргэдийн төлөөлөл оролцжээ.

“Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн ч  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороон дахь хөшөө, усан оргилуурыг үгүй болгох нь хэмээн оршин суугчид эсэргүүцсэнээр бүтээн байгуулалт зогссон.

Монголын барилгын үндэсний ассоциацийн УЗ-ийн гишүүн Д.Энхтөр хэлэхдээ, “Эл төслийг хотын үе үеийн удирдлагуудманай ассоциацитай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Бид ашиг олохоосоо илүүтэй Монгол Улсыг дэлхийн түвшний далд бүтээн байгуулалттай болгохыг зорьсон. Төрийн бус байгууллагууд нэгдээд улсад ачаалал өгөхгүйгээр иргэдийн ая тухтай байдлыг бий болгохоор ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны зургадугаар сарын 20-ны захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулж, төслийг “Бүти” ХХК хэрэгжүүлэхээр болсон юм. Гүйцэтгэгч компани нь зардлаа  гаргаж төслийг хэрэгжүүлснээр  ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах давуу талтай. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг  томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Ингэснээр бид хотын хөгжилд өнгө нэмж, бодитой хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа” хэмээн онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.