Херо Б.Баатар Чингэлтэй дүүргийн прокурорт хандлаа

Шадар сайд У.Хүрэлсүх, Херо энтертайнмент студийн найруулагч Б.Баатар нарын наймдугаар сарын 15-ны орой утсаар ярьсан бичлэг ил болсон.

Харин энэхүү бичлэгийг хэн задалсан бэ гэдэг нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм. Нэг талаас Херо Б.Баатар бичлэгийг ил болгосон эсвэл нам доторх У.Хүрэлсүхийн эсрэг хүмүүс энэ зүйлийг хийсэн үү? гэсэн таамаглал ч газар аваад байгаа.

Тэгвэл Б.Баатар бичлэгийг нийтэд дэлгээгүй болохоо мэдэгдэж, прокурорт хандахаар болжээ.

Тэрбээр өргөдөлдөө “Наймдугаар сарын 15-ны орой Шадар сайд У.Хүрэлсүхтэй миний ярилцсан бичлэгийг олон нийтэд тараасан байна.

Бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай төхөөрөмж ашиглаж хийсэн гэж үзэж байна.

Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, чагнаж байгаагийн илрэл юм.

Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг намайг хийсэн болгож харагдуулахаар зохион байгуулалттай гүтгэж байна. 

Үүнийг миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн ажиллагаа гэж үзэж байгаа.

Иймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгүүдэд ял тогтоож хариуцлага тооцохыг хүсч байна” гэжээ.

View image on TwitterView image on TwitterView image on Twitter

Урд нь 100н эрхмийн бичлэг дээр ч ийм асуудал гарсан!
Энэ зөвхөн миний асуудал биш!!!Хэнд ч тохиолдож магадгүй нийтлэг асуудал учраас…

 

+ There are no comments

Add yours