Thursday, March 28 2024

Толгойтын зам засварын ажил 90 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувьтай байгаааж. Одоогийн байдлаар 36.75 болон 48.75 метр урт төмөр бетон гүүрүүд ашиглалтад орсон бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 21-р хорооллын уулзварын гэрлэн дохионоос “МТ” шатахуун түгээх станцын урд талын гүүр хүртэлх хэсгийн хучилт хийгдэж дууссан байна. Мөн явган хүний замын ажил  дуусах шатандаа оржээ.

Нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ерөнхий гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК, туслан гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байна.

Тус замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тотал инж” ХХК-ийн хамт олон замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч ашиглалтад орно гэв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: