Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нарын хүмүүс оролцсон юм. Энэ үеэр энэ асуудалтай холбоотойгоор  сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд гарын үсэг цуглуулж байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Зөвхөн сошиал болон фээсбүүк, твиттерээр мэдээлэл байна.

-Төрийн албыг худалдсан гэх 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага шийдээгүй байгаа тохиолдолд хэлэлцэх боломж байхгүй. Хууль шүүхийн байгууллага хэн нэгнийг гэм буруутайд тогтоогоогүй байгаа тохиолдолд бид хэлэлцэх боломж байхгүй гэв.

 Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.