Хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Энэ  оны 07 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт  5 залуу мансуурсан байдалтай  байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид  уг этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн уг этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

Хар тамхины илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Г.Буянхишигт  2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар  цагдаагийн байгууллагын “Баярын бичиг”, мөнгөн шагнал гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийллээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours