Friday, March 29 2024

Ц.Баасандорж: Тэд зохион байгуулалттайгаар тагнасан

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж,  Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдлээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж,  чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлсэн.

Зургаан этгээд зохион байгуулалттайгаар тагнаж байсан нь илэрч, өнгөрсөн 7 сарын эхээр энэ асуудлаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байдаг. Гэтэл хэргийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, хуулийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахг байгаа нь гайхширал төрүүлж байна.  Таван гэмт хэргийн шинжтэй, 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдлээ.

Ц.Баасандорж: У.Хүрэлсүхийн асуудлыг хуулийн байгууллага анхаарахгүй байгаа

Одоогоор энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболдыг хамгаалалтгүй байгаа бөгөөд хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол амь нас нь эрсдэлтэй байгаа ч тэд мэдэгдлээ. Мөн Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: