Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт иржээ

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн билээ.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ гэж Монголбанк мэдээллээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours