ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫГ ТҮР ХААНА

Маргааш 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Учир нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд явган хүнд зориулсан гүүрэн гарцын барилгын ажил хийж байгаа бөгөөд дээрх хугацаанд гүүрийн дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэх аж.

Тиймээс дээрх хугацаанд  жолооч нарыг Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Г.Намуун

+ There are no comments

Add yours