Цагаан ордны сүнснүүд

Цагаан ордоны доод хонгилууд бол хий юмс үзэгдэлийн үүр уурхай бөгөөд нэг талаар тэдний хэсэн зугаалдаг газар болой. Ялангуяа дэд ерөнхийлөгч асан Хенри Вилсоны сүнс үүгээр түүгээр их хэсдэг ажээ. Тэрбээр  доод хонгилд байх нэг өрөөг халуун усны өрөө болгон тохижуулсан тул өдөр болгон гэр өрөөндөө ирж усанд орох их дуртай байсан гэдэг. Гэвч мань хүн ийнхүү жаргаж хэвтэхдээ салхинд цохиулж, сүрхий ханиад хүрсэнээс болж нөгөө ертөнцөд одсон.  Түүний сүнс одоо тэр өрөөнд хоргодож салахаа байжээ. Түүний сууж байсан танхимд ч сүнс нь хааяа үзэгддэг ажээ. Тэрхүү  танхимын дэргэдүүр өнгөрч явахад цагаан даавуу нөмөрсөн сүг найтаасаар гарч ирдэг тухай олон хүн ярьсан байдаг аж.

Мөн сенатын танхимын яг доор нь байх гүнзгий хонгилд шашныг номлогч үсчин Бишоп Симми гэгчийн сүнс хоргодсон тухай  олон хүн ярьдаг байна. Тэр ч байтугай тэндээс ном айлдах, үс хайчилж сахал хүсч буй тонгорогийн дуу байнга дуулдаж  уг яриа үнэн болохыг баталж өгдөг юмсанжээ. Харин ордны нөгөө үзүүрт байх төлөөлөгчдийн танхимын хуралдааны тасалгаанд хий үзэгдэлүүд бөөн бөөнөөрөө үзэгддэг байна.Тэнд сууж байгаад  бараг галзуурсан хүний тоо өчнөөн байдаг бөгөөд арай галзууралгүй  хоцорсон хүмүүсийн яриагаар  бол чухамдаа яг тэнд Америкийн ерөнхийлөгч байгаад  хожим нь конгрессийн  гишүүн болсон Жон Квинс Адамс үе үе гарч ирдэг гэжээ. Тэрбээр 1848оны хоёрдугаар сарын 23-нд Мексиктэй дайтаж байгаа явдлыг эрс буруушаан, хилэгнэж байгаад гэнэт цус харван, тэр чигтээ хорвоог  орхисон ч, хэлж амжаагүй үгээ дуусгах гэж боддог юм уу бүү мэд.  Үг хэлж байгаад нас нөгчсөн тэр л танхимдаа дандаа үзэгддэг юмсанж.

Мөн энэ танхимын хурлын дарга асан Жозеф Кэннон,Чэмп Кларк хоёрын сүнс ч энд байнга үзэгддэг учир тэр хавьд  ажилладаг хүмүүс амар заяа үзэхээ байжээ. Тэднийг харсан хүмүүсийн яриагаар бол мань хоёр тэртээ 1910онд эхэлсэн мэтгэлцээнээ үргэлжлүүлэх гэж гүн шөнөөр морилцгоодог  бололтой. Түүнчлэн энэхүү хурлын танхим руу  чиглэсэн хүзүүвчний өргөн шатны цагаан гантиг довжоон дээр шөнө дундын хирд том  том цусан толбо бий болдог байна. Үүнийг хүмүүс Кентукки мужаас сонгогдсон конгрессийн гишүүн Вильям Толбын цус гэлцдэг бөгөөд тэр 1890оын өвөл яг тэнд Чарьлз Кинкард гэгч сэтгүүлчийн суманд шархдаж нас нөгчсөн нэгэн юм. Хамгийн сонирхолтой нь тэрхүү эрхэмсэг сенатчийн цустай хутгалдан жирийн  хүмүүсийн сүнс ч гарч ирдэг байна. Жэшээ нь ордоныг дөнгөж барьж эхэлж байх үед алуулсан  өрлөгчний сүнс бас яг  тэнд үе үе үзэгддэг байна. Түнийг тоосгоор цохиж алаад, хүүрийг нь хананд хийгээд шавчихсан гэдэг сэтгэл сэртхийм яриа байдаг билээ.Энэ бүгдээс гадна  ордны  гол гол гудмуудаар ч хий юмс дуртай цагтаа хөлхдөг аж.АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон энэ тухайд Цагаан ордонд бие, сэтгэл жихүүцэм хачин дуу, авиа үл үзэгдэх хүмүүсийн  алхах чимээ дандаа гардаг гээд Ерөнхийлөгч Жон Адамсын гэргий  угаасан юмтай түмпэнгээ бариад сүүдэгнэн алхаж явахыг нь харсан хүн зөндөө.

Цагаан ордонд байдаг хамгийн тодорхой хий үзэгдэл бол 1865онд театрт юм үзэж байгаад алан хядагч эмэгтэйд буудуулж нас барсан ерөнхийлөгч Авраам Линкольын сүнс юм. Түүний сүнс Цагаан ордны Зууван танхимын гэгээвчээр шагайдаг гэдэг.Тэр ялангуяа Франклин Рузвельтийг төр барьж байхад их үзэгддэг байсан юм гэнэ лээ. Рузвельтийн нарийн бичиг залуухан бүсгүй  нэг удаа Линкольны аж төрж байсан өрөөрүү ортол талийгаач ерөнхийлөгч  шаахайгаа үдээд орон дээрээ сууж  байсан гэдэг. Бас нэг удаа түүнийг задгай  зуухаа галлах гээд сууж байхад нь тааралдсан гэдэг.  Мөн хатагтай Рузвельт Цагаан ордонд 13жил байх хугацаандаа байнга нойргүйдэн хямарч байсан  тухай  мэдэх хүмүүс   нь ярьдаг. Тэр арван зургадугаар ерөнхийлөгчийн унтлагын  өрөөнд ажлынхаа ширээ сэлтийг зассан байжээ.Тэнд байхдаа хий үзэгдэлтэй нүүр  тулгарч  байгаагүй боловч Ажил хийж  байхад  яамар нэг юм  намайг  байнга  ажиглаад байх шиг болох юм гэж гомдол  мэдүүлдэг байсан юм билээ.Түнийг  талийгаач  ерөнхийлөгчийн төрөл арилжаагүй сүнс  зовоодог  байсан гэдэгт  ордоныхон эргэлздэггүй. Мөн Рузвельтийн үед Голландын хатан хан Вильгельминаг Цагаан  ордонд морилон хэд хоноход  нэг шөнө унтлагын нь өрөөний хаалгыг хүн  тогшсон гэдэг. Хатан хаан очоод онгойлготол үүдэнд нь Авраам  Линколын зосч байсан юм гэнэ лээ. Тэрээр таалал төгсч  хий  сүг болсон  хойноо ч нөгөө л есорхог чигээрээ үлдсэн бололтой,  хөөрхий хэмээн цагаан ордны  нууцлаг амьдралын тухай илэн далангүй ярьсан байдаг юм. Хиллари Клинтоноос гадна Эд Лоррен гэгч эхнэр нөхөр хоёр  ч Цагаан  ордон болон өөр бусад газруудад  шүглэсэн хий үзэгдэлүүдийн тухай сонирхолтой зүйл олныг өгүүлдэг билээ.

Тэд бол нэр хүндтэй томоохон байшан  саванд  орогнодог хий үзэгдэлүүдийг сонирхон судалдаг  хүмүүс юм. Эд Лоррен хоёр Бидэнд тохиолдсон  хамгийн сонирхолтой  үзэгдэл бол Нэгдсэн Улсын Цэргийн академийн байранд шүглэсэн Жон Кеннедийн сүнс.Уг нь хий үзэгдэл, ад  чөтгөр  шүглээд  байхаар газар биш ч тэнд их хачин  юм болж байдаг юм билээ. Бид нэг удаа тэр Академийн байранд очиж яриа хийчихээд зарим нэг өрөө тасалгаагаар нь явж үзэх санал тавьтал бидний ярилцлагыг биечлэн  зохион  байгуулсан хошууч Доулин Манай  энд учир бүтүүлэг юм болдог нэг газар байгаа. Би та хоёрт үзүүлэх юмсан гэж тэсч ядаж байна гэв. Ингээд  нөгөө өрөөний босгыг алхмагц өрөөгөөр дүүрэн цахилгаан гүйдэл тархсан юм шиг бодол төрж нүдэнд үл харгадах далдын хүчин яах аргагүй бидэнрүү дөхөөд  ирсэн юм. Тэр үед би маш олон учир бүтүүлэг юм болдог нэг газар  байгаа. Би та хоёрт үзүүлэх юмсан гэж тэсч ядаж байна гэв Ингээд нөгөө өрөөний босгыг алхмагц өрөөгөөр дүүрэн цахилгаан гүйдэл  тархсан юм  шиг бодол төрж нүдэнд харагдах далдын хүчин яах аргагүй бидэнрүү дөхөөд ирсэн юм. Тэр үед би маш олон учир битүүлэг сүнсийг нэг  дор олж харсан. Бид хоёр давхар тэр том байшан дотуур бүтэн өдөржин явсан бөгөөд би нэг өрөөнд нь саатаж, дүүжин сандал дээр нүдээ аниад жаахан суулаа. Тэр үед миний мөрөнд нэг хүн гараа сэмээрхэн хүргэх шиг болсон. Цочоод эргэж хартал миний ард итгэхийн аргагүй юм зогсч байлаа. Би тэрхүү хий сүнсийг харсан даруй Доулинээс Ерөнхийлөгч   агсан Кеннеди энд ирж байсан уу? Гэвэл тэр Ирэлгүй яах вэ нэг бус удаа ирж байсан. Ирэх тоолондоо ганц л өрөөнд байдаг байсан гэсэн.Харин тэр өрөө нь миний сууж байсан өрөө юм билээ. Талийгаач ерөнхийлөгч яг миний ард зогсоод мөрөнд минь гараа хүргэж байсан юм даа.Ерөнхийлөгчдийн сүнс ганц Цагаан ордон гэлтгүй Америкийн онц чухал обьектуудад шүглэсэн байдагийн жишээ энэ гэсэн байдаг.

 Бэлтгэсэн: Д.Лхагва

 

+ There are no comments

Add yours