Wednesday, April 17 2024

C.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал /2017.03.15/ нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон.  Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.

Тиймээс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх  өнөөдрийн хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна.

Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар оролцож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах эсэхийг зөвлөлдөн Эрүүгийн хэргийн хянан шийдьвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйл ангийн дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авсангүй.

Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: