Header Image

Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Улсын Онцгой комиссын хуралдаанаар өнөөдөр  цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр улсын хэмжээнд 150 сум гантай, 50 сум гандуу байгаа аж. Ихэнх аймаг хадлан тэжээл бэлтгэх бололцоо тааруу болсон учраас ОХУ-аас 400 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх гарц хайж байгаа ажээ.

Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс  үр тариа  391.6  мянган га-д,  үүнээс улаанбуудай  367.2  мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал  75.9 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.7  мянган га-д,  эмийн ургамал 1.9 мянган га-д,  жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан байна.

Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч  улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.