С.Зориг агсаны хэргийн шүүх хурал баасан гарагт болно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал  энэ баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдөр болох тов гарлаа.

 Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 15-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон билээ.

+ There are no comments

Add yours