Saturday, April 20 2024

Лондон хотод амьдардаг монголчууд эсэргүүцлээ илэрхийллээ

Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод оршин МУ-ын Элчин сайдын яамны гадаа цуглан эсэргүүцлээ илэрхийлж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайдаар С.Баярыг томилсон юм. Харин Лондон хотод ажиллаж, амьдардаг монголчууд С.Баярыг АНУ дахь үл хөдлөх хөрөнгийнхөө талаар тайлбар өгөхийг түүнээс шаардаж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Эдгээр иргэд улс төрийн ямар ч нам, эвсэлтэй холбоогүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлаж буй ажээ. Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн суултыг өнгөрсөн гуравдугаар сард мөн зарлаж байсан юм.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: