Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 24-c 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээллийг хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Мөн 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.  Одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Харин өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours