БОАЖЯ-наас Хог хаягдлын тухай хуулйн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ.

Тус аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах болон зам дагуу зөөврийн хогийн сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулах зэрэг ажлуудыг орон нутгийн удирдлагуудын зүгээс идэвхи санаачилга гарган өрнүүлжээ.

Аяны хүрээнд 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.