ХӨРӨНГИЙН БИРЖ 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙВ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 12 тэрбум 548 сая 466 мянга 589 төгрөгийн үнэт цаас арилжжээ.

Тухайлбал, 53 компанийн 703 мянга 715 ширхэг хувьцааг 375 сая 920 мянга 849 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдрүүдэд “АПУ”, “Тавантолгой”, “Говь” болон Талхчихэр, Баянгол зочид буудлийн хувьцаа борлуулалт өндөртэй байжээ.

Мөн долоо хоногт 86 мянга 79 ширхэг ЗГҮЦ-ыг анхдагч зах зээлд 8 тэрбум 39 сая 351 мянга 586 төгрөгөөр, хоёрдогч зах зээлд 27 мянга 368 ширхэг үнэт цаасыг 2 тэрбум 595 сая 575 мянга 740 төгрөгөөр арилжлаа.

Ингэснээр энэ сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 592 тэрбум 399 сая 899 мянга 882 болсон бол “MSE ALL” индекс 885.90 нэгж болж  1 хувиар буурсан байна.

+ There are no comments

Add yours