Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна.  Энэ сарын 23-наас наймдугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургуульд 26 орны 1400 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.”Хааны эрэлд” команд штабын сургуулийг Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Р.Энхболд удирдаж байгаа бол Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас сургалтыг Пэли Росдал удирдаж байгаа юм.

Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас сургалтыг Пэли Росдал

Өмнөд судан улсад болж байгаа нэгдсэн улсын энхийн дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр базааж бэлтгэж байгаа цэргийн алба хаагч, удирдлагадуудыг энэ удаагийн хааны эрэлд ажиллагаанд оролцуулж байна. Нөгөө талаас цагийн байдлын дүрд нэгдсэн улсын байгууллага, олон улсын улаан загалмай оролцож байгаа юм. Өмнөд Судан улс ямар нөхцөл байдалд байна, яг тийм бодит цагийн байдлыг бүрдүүлэн сргалтыг явуулж байна.

Энэхүү ажиллагаа нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байгаа юм. “Хааны эрэлд- 2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хүрээнд бригад батальоны түвшиний команд штабын сургууль, рот салаанытүвшний  тактикийн хээрийн сургалтуудыг бодит байдлыг хийсвэр хэлбэрээр бүрдүүлж 11 цэг болгон зохион байгуулж байна. Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэсний нэг бригад, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 батальоны штаб,АНУ-ын 2 батальоны штаб тус тус оролцож  байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний штаб төдийгүй секторын штабт бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх нь гол зорилго нь юм.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Р.Энхболд

2017 оны 7 сарын 23нд нээлтийн ажиллагаа эхэлсэн.  Команд штабын сургууль олон үндэстний офицеруудаас бүрдсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штаб, бригадын болон батальоны штабууд ажиллаж байгаа. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь батальоны штабаас өгөдсөн даалгаварыг Монгол, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан рот хэрхэн биелүүлж байгааг харах боломж гарч ирж байна.

АНУ-ын тэнгэсиййн цэргийн хүчний 3 батальоны командлагч Корпорэл Моуринг

Сургалтын хүрээнд  11 цэгт  зохиомол байдлаар бодит байдлыг тусгасан сургалт зохион байгуулж байна. Тухайлбал энэ байрлал бол явуулын шалган нэвтрүүлэх цэг юм. Цэг бүр дээр гадаадын 3 багш, Монгол улсын 1 удирдагч багшаар ажиллаж хянаж байна.

Гэрэл зургийг Б.Хонгорзул

Сэтгүүлч: Г.Гэрлээ

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Энхийг дэмжигчдийн эрэл үргэлжилсээр…”

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.