НЗДТГ-ын хаалганы гадаа иргэд жагслаа

НЗДТГ-ын хаалганы гадаа иргэд жагслаа
 Нийслэлийн ИТХ-ын АН, МАН-ын бүлэгт 60 тэрбумын асуудлаар өгсөн шаардлагынхаа хариуг авахаар “Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ийхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа жагслаа.
“Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Долоо хоногийн өмнө бид шаардлагаа өгсөн. Шаардлагынхаа хариуг өнөөдөр авахаар ирчихээд  байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг яаралтай огцруулах шаардлага бас өгсөн. 27 жил улсад ажилласан шувуун фабрикийн Алимаа гэдэг эмчийг ажлаас нь халсан байна. Улсад олон жил ажилласан төрийн албан хаагчдыг халж байгаа нь 60 тэрбумын тод жишээ” гэж бид үзсэн” гэв.
Хөдөлгөөнийхөн НЗДТГ-ын байрны гол хаалгыг эвдсэн тул нэг иргэнийг нь цагдаа баривчлаад аваад явсан гэж үүдэнд суусан иргэд ярив.
Г.Хулан

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.