ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМСЭН Ч ШАТАХУУНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Засгийн газрын 207 дугаар тогтоолоор 7 дугаар сарын 20-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмсэн билээ.

Тодруулбал, дизель түлшнийхийг 70.000 төгрөг байсныг 110.000 төгрөгөөр нэмж 180.000 төгрөг,  90-ээс дээш октантай авто бензины онцгой албан татвар 30.000 байсныг 130.000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50.000 төгрөг байсныг 110.000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөгөөр тус бүр нэмээд байгаа юм.

Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байна. Мөн хилийн үнэ буурсан ба дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.
Үүнээс гадна нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байгаа ба Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, МҮХАҮТ болон бусад холбогдох импортын компаниудтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна гэж Албаны эх сурвалж  мэдээллээ.

+ There are no comments

Add yours