ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар Төв аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдтай 2017 оны 5 дугаар сарын 21-нд өдөр байгуулсан гэрээний хүрээнд тус сангийн тус бүр 2 их эмч, 2 туслах ажилтан, 1 монгол шүдний эмч, орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй 11 баг энэ сарын 18-наас ирэх сарын 28-ныг хүртэл хоёр ээлжээр тус аймгийн 20 суманд ажиллах юм. Эмч нар шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Нэгдүгээр ээлжийн 10 эмч Эрдэнэ, Архуст, Баян, Баянжаргалан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод суманд үзлэг хийж эхлээд байна.
Харин 2 дугаар ээлж ирэх сарын 8-29-нд Заамар Хайлааст, Цээл, Угтаал, Борнуур, Батсүмбэр, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн, Зуунмод сумд ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.