ХАЙЛААСТАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАРИХААР БОЛЖЭЭ

ХАЙЛААСТАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАРИХААР БОЛЖЭЭ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ. Энэхүү төвийг барих хөрөнгийг 2017 оны төсөвт тусгагдсан байна. Түргэн тусламжийн төвийг барих газрыг сонгожээ. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь гурван байршлаас сонгож, аль нэгт нь шинээр түргэн тусламжийн төв барихаар төлөвлөөд байгаа юм.

Харин дээрх байршлуудаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгож, шинэ түргэн тусламж барихаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Иргэд газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн тул тухайн иргэний газрын үнэлгээг тогтоожээ. Харин нийслэлийн Засаг даргын захирамж гармагц иргэдтэй тохирсны дагуу тооцоо хийж, газрыг чөлөөлөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.