ӨВС, ТЭЖЭЭЛ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон байна.

Учир нь нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байгаа учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авах шаардлагатай байгаа ажээ.

Тус ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours