ГОРХИ-ТЭРЭЛЖИД ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЭР БАЙРШУУЛЖЭЭ

Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа Байгал орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дэглэмийг сайжруулах зорилгоор хуучин тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлалаа.

Шинээр тэмдэг тэмдэглэгээ шаардлагатай газруудын судалгааг гарган тусгай хамгаалалттай газрын тэмдэг тэмдэглэгээний стандартын дагуу 12 төрлийн 51 ширхэг анхааруулах болон хориглох мөн мэдээллэх тэмдэг ойжуулалт хийсэн талбайн тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулан ажиллажээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours