ЯПОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

 Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн  Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.
Түүнийг УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордны өмнө угтан авч мэндчилж, Монгол үндэсний хувцастай хүүхэд цэцгийн баглаа барив. Мөн УИХ-ын дарга М.Энхболд, ноён Т.Оошима нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа.

Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийж, чуулганы үйл ажиллагаатай танилцана. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах аж.

Улмаар Япон цэргийн дурсгалд зорицлсан цогцолборт зочилж, Хүй долоон худагт Бэсрэг наадам үзэх юм.

Айлчлалын хүрээнд маргааш ноён Т.Оошима Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм. Үүгээр тус айлчлал өндөрлөнө.

+ There are no comments

Add yours