2017 оны 7-р сарын 17-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 4 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8 ослын улмаас 8 хүн гэмтсэн, мөргөлдсөн 2 ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн бол онхолдох хэлбэрээр гарсан 1 ослын улмаас 3 хүн бэртэж гэмтэн одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа ажээ. 2017.07.18-ны 02 цагийн орчимд БЗД-ийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 1 нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтжээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.