Ардын урлагийн ‘Ёохор-2017’ наадам Хэнтий аймгийн Батширээт суманд  энэ сарын 17-ны өдөр гурав дахь жилдээ болох гэж байна.

Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилготой наадам ажээ. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг баталгаажуулах боломж гэж үзэн тус наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байна.

Энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр ‘Ёохор-2017’ ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг нутгийн зөвлөлөөс нь уриаллаа.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.