ҮНДСЭН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛНО

ҮНДСЭН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛНО
 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх юм. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх тов гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.