ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН 52 ИРГЭН СУЛЛАГДЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 431 дүгээр ангид ял эдэлж байсан 52 иргэн өчигдөр суллагдлаа.

УИХ-аас баталсан  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх иргэд суллагдаад байна.

Тэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зургаан сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн байжээ. 431 дүгээр ангид саатуулагдсанаас хойш гурван сар болж байсан бөгөөд хуулийн үйлчлэлийн хүрээнд хугацаанаасаа өмнө суллагдаж буй нь энэ аж.

+ There are no comments

Add yours